Бид хэн бэ
Шинэ технологи, хөгжил дэвшилд тэмүүлэгч мэргэжлийн хамт олон
“ММ Системс” ХХК нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт мэдээллийн технологийн чиглэлээр 20 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үндэсний төлбөр тооцооны системийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн туршлагатай компани юм.
Манай компани Монголын арилжааны банкууд болон санхүүгийн байгууллагуудад зориулсан төлбөрийн систем, программ хангамжийн цогц шийдлүүдийг амжилттай хөгжүүлж, нэвтрүүлсээр ирсэн. Тухайлбал, ПОС терминалын ашиглалтын программ хангамж нь худалдаа, үйлчилгээний салбарт өргөнөөр хэрэглэгдэж, гүйлгээний хурд, найдвартай байдал, хяналт, тайлагналын үр ашгийг нэмэгдүүлэн, харилцагч байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Манай хамт олон үйл ажиллагаандаа шударга, ил тод, тэгш харилцааг баримталж, мэргэжлийн ур чадвар, чанар, аюулгүй байдал, инновацыг хослуулсан орчин үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьдог. Бид харилцагч болон түнш байгууллагуудтайгаа урт хугацаанд харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг бий болгон ажиллахыг үндсэн зорилгоо болгож байна.
Эрхэм зорилго
Дэлхийн зах зээлд программ хангамжаа гаргах
Зорилго
Орчин үеийн, найдвартай технологиор бизнесийн бодит хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлж, харилцагчидтайгаа хамтдаа үнэ цэнэ бүтээхийг зорино.
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Бидэнтэй яагаад хамтран ажиллах хэрэгтэй вэ?
Банк болон худалдаа эрхлэгчдийг аюулгүй, өргөжүүлэх боломжтой төлбөр тооцооны шийдлээр хангах нь
Салбартаа тэргүүлэгч ПОС-ын туршлага
Бидний баг төлбөр тооцооны технологийн гүнзгий, нарийн мэргэжлийн мэдлэгийг санал болгодог. Бид санхүүгийн байгууллагууд болон төрөл бүрийн худалдааны орчны зохицуулалт, үйл ажиллагааны онцлогийг бүрэн ойлгож ажилладаг.
Дэвшилтэт, аюулгүй технологи
Бид хөндлөнгийн халдлагаас хамгаалагдсан, орчин үеийн төхөөрөмжүүд нийлүүлдэг. Бидний техник хангамжийн шийдлүүд нь гүйлгээ бүрийг хамгаалахын тулд шилдэг банкуудын шаарддаг мэдээллийн технологийн хяналт, өгөгдлийн аюулгүй байдлын хатуу стандартыг хангахаар бүтээгдсэн.
Худалдаа эрхлэгч бүрд зориулсан тусгайлсан шийдэл
Хөл хөдөлгөөн ихтэй зочлох үйлчилгээний газруудаас эхлээд ачаалал өндөртэй жижиглэн худалдааны дэлгүүрүүд хүртэл бид танай салбарын онцлогт тохируулан төхөөрөмжийн нийлүүлэлтээ хийж, тооцоо хийх хурдыг нэмэгдүүлж, бодит үр дүнг бий болгодог.
Харилцагчийн амжилтын төлөөх тууштай байдал
Танай байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдал бол бидний анхаарлын төв юм. Бид анхны зөвлөгөөнөөс эхлээд бүрэн нэвтрүүлэх хүртэл тантай нягт хамтран ажиллаж, таны одоогийн худалдааны дэд бүтэцтэй бүрэн төгс уялдуулна.
Найдвартай техник хангамжийн экосистем
Бид төлбөр тооцооны салбарын дэлхийн хамгийн найдвартай үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, өдөр тутмын өндөр ачааллыг доголдолгүй даах чадвартай, бат бөх, өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийг нийлүүлдэг.
Цогц техникийн суурилуулалт, зааварчилгаа
Бид танай ажилтнуудыг бүрэн бэлтгэхийн тулд төхөөрөмжийг найдвартай суурилуулж, нарийвчилсан сургалт явуулдаг. Танай баг эхний өдрөөсөө л гүйлгээг саадгүй, итгэлтэйгээр боловсруулахад бэлэн байх болно.
ЗАМНАЛ
БИДНИЙ ТҮҮХ
- NEXGO, Verifone-ийн албан ёсны түнш
- ITGEL MM SoftPay 1.3 ПОС программыг боловсруулан оюуны өмчөөр баталгаажуулж, Хас, Төрийн, Капитрон банкуудад нэвтрүүлэв
- Компасс плас сертификат авав
- NFC болон Most money арр холбов
- Хас, Капитрон, ҮХОБ, Ариг, Төрийн, Улаанбаатар Хотын, Тээвэр Хөгжлийн, Чингис Хаан банкууд болон Mongol ID-д ITGEL MM SoftPay V1.5 ПОС программ нэвтрүүлэв
- Бусад кассын машинтай холбов
- Шинэ программ хангамж Аndroid ITGEL MM Softpay 2.0-г боловсруулав
- FUJIAN LANDI (Ingenico) албан ёсны төлөөлөгч
- Android ITGEL MM SoftPay V2.0 программ боловсруулж, оюуны өмчөөр баталгаажуулав
- НӨАТ системтэй ПОС-уудыг холбож Хас банканд нэвтрүүлэв
- Linux ITGEL MM SoftPay 2.0 ПОС программ хангамжаа хөгжүүлж, Худалдаа ХББ, Төрийн банкны ПОС-уудыг НӨАТ системтэй холбов
- QR төлбөрөөр гүйлгээ хийх боломжтой болгов
- Android ITGEL MM SoftPay программ хангамжаа Транс, Ариг банканд нэвтрүүлж, ПОС-уудыг НӨАТ системтэй холбов
- Төрийн банканд шинэ NEXGO G5 төхөөрөмжийг программын хамт нэвтрүүлэв
- ХХБ-д U-Money карт цэнэглэх ПОС, программ хангамжийг нэвтрүүлэв
- Капитрон банканд шинэ төхөөрөмж болох Нэксгөү Жи5-г программын хамт нэвтрүүлэв.
- TMC-RKL оруулав
- Программ хангамждаа tip өгөх функц хөгжүүлэв
- Пинпад-н программ хангамжийн хөгжүүлэлт хийв
- Банкуудад ПОС АПИ 3.0 программаар дамжуулан И-баримт бүртгэх программ хангамжийг нэвтрүүлсэн.
- Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны ПОС-ууд дээр Apple Pay хүлээн авдаг болгов
- Finovation ХХК-д А8 нэвтрүүлэв
- Landi A8S Пос-н программ хангамж хөгжүүлэв
- G201 Пинпадын программ хангамжийг хөгжүүлж, Богд банканд нэвтрүүлэв
- Пос API.3.0 программ хангамж хөгжүүлж гаргав
- Landi А8S-г Төрийн болон Капитрог банкуудад нэвтрүүлэв
- Транс банканд Nexgo G5 Пос нэвтрүүлэв
- Богд банканд А8 Пос-н программ хангамжийг хөгжүүлэв
- Пос API.3.0 программ хангамжийг Капитрон, Төрийн, ХХБ, Транс,Богд зэрэг банкуудад нэвтрүүлэв
- Голомт банканд P200 төхөрөөмжийг нийлүүлэв
- Nexgo N80 программ хангамжийг хөгжүүлэн гаргав
- Тридиум ХХК-д Р400 нийлүүлэв
- Verifone X990 Pro программ хангамжийг гаргахаар ажиллаж буй
- Бид замдаа гарлаа...
