ЗАХИАЛГААС ТООЦОО ХҮРТЭЛ
ТАСРАЛТГҮЙ УРСГАЛ

Ресторан, кафе, зочид буудлын үйл ажиллагааг хурдан, хялбар болгох зориулалттай систем. Захиалга, үйлдвэрлэл, тооцоог нэг дор уялдуулна.

Яагаад бидэнтэй түншлэх вэ?

hospitality-icon-1

Монгол Улс даяар 150 000 гаруй ПОС төхөөрөмж идэвхтэй хэрэглэгдэж байна. Үүнээс 20–25 хувь буюу 30 000–37 500 ПОС төхөөрөмж энэ салбарт ашиглагдаж байна. Эдгээр ПОС төхөөрөмжийн программ хангамжийн дэд бүтцийг манай “ИТГЭЛ” программ ханган ажилладаг.

hospitality-icon-2

Дэлхийд тэргүүлэгч Verifone, Nexgo, Landi брэндүүдтэй олон жилийн түншлэлтэйгээр бид найдвартай ПОС төхөөрөмжийн шийдлийг харилцагчдадаа санал болгон хамтран ажилласаар ирсэн.

hospitality-icon-3

2025 онд Монгол Улсад 846,000 гадаад жуулчин хүлээн авсан нь зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээ өсөн нэмэгдэж буйг харуулж байна. Иймд манай компани олон улсад өргөн хэрэглэгддэг, найдвартай ПОС төхөөрөмжийн цогц шийдлийг таньд санал болгож байна.

Хэнд зориулагдсан бэ?

Зочид буудал

Ресторан

Кафе

Баар, лоунж

Нийтийн хоолны газар

Биднээс авах үйлчилгээ

Тохиргоо, хөгжүүлэлт

Энэ салбарт тохирсон ПОС болон программ хангамжийн тохиргоо болон хөгжүүлэлтийг хийж, карт, QR, NFC төлбөрийг хурдан, саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

Техникийн дэмжлэг

Зочлохуйн үйлчилгээний явцад үүсэх төлбөрийн асуудалд шуурхай техникийн дэмжлэг үзүүлж, үйлчилгээ тасалдахгүй ажиллах нөхцөлийг хангана.

Баталгаат үйлчилгээ

Ашиглалтын явцад үүсэх техникийн доголдлыг шалган засварлах, шаардлагатай тохиолдолд солих замаар тогтвортой ажиллагааг баталгаажуулна.

Ирээдүйд биднийг энэ салбарт юу хүлээж байгаа вэ?

Контактгүй үйлчилгээний стандарт

Ирээдүйд зочид буудлын үйлчилгээ автоматжиж, үйлчлүүлэгчид ПОС төхөөрөмжөөр дамжуулан төлбөрөө хийж, өрөөндөө шууд нэвтрэх боломжтой болох бөгөөд бүхий л төлбөрийн хэлбэрийг дэмжсэн ухаалаг шийдлийг бид таньд санал болгож байна.

Касс руу очих шаардлагагүй

Ресторан, кафены үйлчилгээнд үйлчлүүлэгчид ширээнээсээ хоолоо сонгож, захиалга өгч, төлбөрөө шууд хийх боломжтой болж, бидний санал болгож буй шийдэл нь бизнесийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Дараа дахин ирэхэд

Орчин үеийн ПОС терминал нь үйлчлүүлэгчийн худалдан авалтын мэдээллийг хадгалж, зан төлөвт нь тохирсон санал, урамшууллыг автоматаар санал болгох боломжийг бүрдүүлнэ.

Таны хэрэгцээнд хамгийн сайн
тохирох төхөөрөмжийг сонгоно уу.

Landi A8S

Өндөр гүйцэтгэл, найдвартай ажиллагаагаараа бизнесийн орчинд онцгой тохиромжтой.

  • 5 инчийн дэлгэц
  • Андройд 10.х дээр суурилсан
  • ARM Cortex A53, 4 цөмт, 1.4 GHz
  • PCI PTS 6.x баталгаажсан

Дэлгэрэнгүй >

Verifone P630 Plus-A

Хурдан, тогтвортой ажиллагаатай бөгөөд өдөр тутмын төлбөр тооцоонд тохиромжтой суурин терминал.

  • 5 инчийн дэлгэц
  • Андройд 13.х дээр суурилсан
  • ARM Cortex A53, 4 цөмт, 2.0 GHz
  • PCI PTS 7.x баталгаажсан

Дэлгэрэнгүй >