АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ,
ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН ШИЙДЭЛ
Банк, санхүүгийн байгууллагын дотоод процесс, салбарын үйл ажиллагаа, гуравдагч системүүдийн уялдааг хангах найдвартай системийн шийдэл.
Яагаад бидэнтэй түншлэх вэ?
Банкуудын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр программ хангамж тасралтгүй хөгжих шаардлагатай болдог. Манай “Итгэл” программ нь гадаад системийн өндөр зардлыг бууруулж, төхөөрөмж тутамд гарах төлбөрөөс хэмнэлт бий болгосон.
Арилжааны банкууд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгодог ПОС төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг манай компани хялбарчилж, албан ёсны эрхтэйгээр найдвартай төхөөрөмжийг дотооддоо шууд нийлүүлэн ажилладаг.
Манай компани Монголд анхлан ПОС төхөөрөмжид зориулсан үндэсний программ хангамж хөгжүүлж, ХАС, ХХБ, Төрийн банк, Капитрон, Ариг, Транс, Богд банк зэрэг арилжааны банкуудын найдвартай түншээр ажиллаж байна.
Хэнд зориулагдсан бэ?
Биднээс авах үйлчилгээ
Банкны төлбөрийн системтэй уялдсан ПОС программ хангамжийн шинэчлэлт, тохиргоо, алдаа засварын тогтмол дэмжлэг үзүүлнэ.
Банкны ПОС төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцан, техник гэмтэл, доголдлын оношилгоо, засвар болон сэлбэг солих үйлчилгээг гүйцэтгэн ажиллана.
Манай нийлүүлж буй ПОС төхөөрөмжүүд баталгаат хугацаатай бөгөөд сургалт, зөвлөгөө болон мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажилладаг.
Ирээдүйд биднийг энэ салбарт юу хүлээж байгаа вэ?

Банкуудын санхүүгийн үйлчилгээ улам бүр өгөгдөлд суурилж буй энэ үед худалдан авалтын мэдээллийн цуглуулалт, шинэчлэл, дамжуулалтыг бидний санал болгож буй шийдэл бүрэн хангана.
Ирээдүйд санхүүгийн үйлчилгээ нь ПОС-оос үүсэх бодит цагийн өгөгдөлд суурилан автоматжиж, хүний оролцоог багасган, хүнийг биш өгөгдөл, урсгалыг үнэлдэг шинэ тогтолцоо бүрдэх юм.


Автоматжилт нь цаг хугацаа, хөрөнгө шаарддаг ч зайлшгүй хэрэгжих өөрчлөлт бөгөөд бидний санал болгож буй шийдэл нь төхөөрөмж, программ хангамжийг цогцоор нь уялдуулан аюулгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангана.
Дэвшилтэт технологи болон загварлаг дизайныг хослуулсан шинэлэг төхөөрөмж.
Дэлгэрэнгүй >
Аюулгүй байдал, тогтвортой ажиллагаагаараа шалгарсан найдвартай төлбөрийн төхөөрөмж.
Дэлгэрэнгүй >