ӨНДӨР АЧААЛАЛД ТОГТВОРТОЙ,
ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАГАА

Шатахуун түгээх станцын борлуулалт, касс, бараа материал, тайланг нэг системд нэгтгэж, найдвартай ажиллагааг хангана.

Яагаад бидэнтэй түншлэх вэ?

oil-icon-1

Nexgo-ийн төхөөрөмжүүд нь Монголын эрс тэс уур амьсгалд, тэр дундаа шатахуун түгээгүүрийн -40°C хүртэлх хүйтэн орчинд мэдрэгчтэй дэлгэцтэйгээр найдвартай ажиллах чадвараараа онцлог бөгөөд ийм төрлийн төхөөрөмж дэлхийд тун ховор байдаг.

oil-icon-2

CNP төрлийн онлайн гүйлгээ нэмэгдэхийн хэрээр залилангийн эрсдэл өсөж байгаа бөгөөд бид аюулгүй, найдвартай гүйлгээний орчныг бүрдүүлэхийг нэн тэргүүнд тавьж ажилладаг.

oil-icon-3

“ИТГЭЛ” программ нь үүлэн технологид суурилснаар ПОС төхөөрөмжүүдийг алсаас автоматаар шинэчлэх боломжийг бүрдүүлж, чекний цаасны хэрэглээ болон импортын зардлыг бууруулах давуу талтай.

Хэнд зориулагдсан бэ?

Шатахуун түгээгүүрийн станц

Авто угаалга

Засвар үйлчилгээ

Биднээс авах үйлчилгээ

Тохиргоо, хөгжүүлэлт

Манай компани шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд нийцүүлсэн ПОС-н программ хангамжийг хөгжүүлэлтийг хийж, төлбөр тооцоог хурдан, саадгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг.

Техникийн дэмжлэг

ШТС-ын үйл ажиллагааны явцад үүсэх ПОС төхөөрөмжийн доголдолд шуурхай засвар, сэлбэг солих, оношилгооны үйлчилгээ үзүүлж ажиллана.

Баталгаат үйлчилгээ

Баталгаат хугацаанд ПОС төхөөрөмжийн ашиглалтын талаар хариуцлагатайгаар заавар зөвлөмж, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлэн ажилладаг.

Ирээдүйд биднийг энэ салбарт юу хүлээж байгаа вэ?

EV ирээдүйд бэлдэх шаардлагатай

Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр EV цэнэглэх үйлчилгээний хэрэгцээ өсөж байна. Иймд төлбөр тооцоог гүйцэтгэх боловсронгуй шийдэл зайлшгүй шаардлагатай бөгөөд бидний ПОС программ хангамж энэхүү процессыг хамгийн үр ашигтай хэрэгжүүлэхэд тохирсон.

Шатахуун түгээгчийн ажил хасагдана

Өөртөө үйлчлэх технологи дэлхий даяар хурдацтай нэвтэрч буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн борлуулалтын салбарт төлбөрийн аюулгүй байдал, ПОС терминалын найдвартай ажиллагаа хамгийн чухал болж байна. Энэхүү ирээдүйн шилжилтэд манай шийдэл бүрэн нийцэнэ.

Бүх борлуулалт нэг дата болно

Өнөөдөр шатахуун түгээх станцууд зөвхөн шатахуун худалдаалахаас гадна төрөл бүрийн үйлчилгээ, худалдааны төвлөрсөн цэг болон өргөжиж байна. Ийм орчинд бүх борлуулалт, төлбөр тооцоог нэгтгэн удирдах гол зангилаа нь ПОС төхөөрөмж болж байна.

Таны хэрэгцээнд хамгийн сайн
тохирох төхөөрөмжийг сонгоно уу.

Nexgo N80

Даралт тэсвэрлэх бат бөх хийцтэй, хурдан гүйцэтгэлээр үйлчилгээний орчинд найдвартай ажиллана.

  • 4 инчийн дэлгэц
  • Андройд 13.х дээр суурилсан
  • ARM Cortex A53, 4 цөмт, 2.0 GHz
  • PCI PTS 6.x баталгаажсан

Дэлгэрэнгүй >

Nexgo G5

Авсаархан загвар, бат бөх хийцээрээ өдөр тутмын ашиглалтад төгс тохирно.

  • 5 инчийн дэлгэц
  • Linux
  • ARM Cortex A7, 1.3 GHz
  • PCI PTS 6.x баталгаажсан

Дэлгэрэнгүй >